Otgon : IX АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

IX АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

Сэдэв

“Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрийн утга бүтэц ай”

Дэд сэдэв

Өгүүлбэрийн утга

Хугацаа

XI/17 – XII/14

Хамрах хүрээ

БУГС-тай 14-р сургуулийн 9-р анги Ангийн онцлог :9а,б,ангиудын сурагчдын хүлээн авах чадвар хурд сайн 9г ангийн сурагчдын идэвх оролцоо сайн ч хурд удаавтар , 9ё ангийн хүлээн авах чадвар сурагчдын хичээллэх хурд удаан

Ангиудын сурагчдын өмнөх чадварууд харилцан адилгүй бөгөөд а,б, г бүлгүүд идэвх оролцоо сайтай тул сэргээн санах зорилгоор дасгал ажиллах ё бүлэгт мэдлэгийг сэргээх дүрэм журмыг сануулах

Нэгж хичээлийн зорилго

Өгүүлбэрийн утгыг ялган таньж бүтцийг тодорхойлон өвөрмөц, ойролцоо ,адилтгасан утгат хэлц өгүүлбэр болон зүйлчилсэн ба төсөөт утгат өгүүлбэр хэллэг хэлхэц өгүүлбэрийг ялган таньж сурах, хувирган шууд утгат болгон бичих

Нэгж хичээлийн зорилт

v Өвөрмөц ба хэвшмэл хэлц өнүүлбэрийг ялган таньдаг болох

v Ойролцоо адилтгасан утгат хэлц өгүүлбэрийг ялган хувиргал хийх

v Ойролцоо ба эсрэг төсөөт ба зүйлчилсэн өгүүлбэрийг эхээс ялган өрөөр дуурайн зохион бичих

Хувь хүний болон нийгмийн хэрэгцээ

v Эхийн утга санааг бүрэн ойлгох явцдаа бусдын хэлсэн далд санаа бүхий өгүүлбэрийн утгыг тайлж ойлгож сурах

v Хамт олны дунд далд утга бүхий өгүүлбэрийг шууд утга бүхий болон харилцах , шаардлагатай үед өгүүлбэрийн утгыг далдлан харилцах

Ээлжит хичээлийн сэдэв:

Ээлжит хичээлийн сэдэв

Үргэлжлэх хугацаа

Ажиллах дасгал даалгавар

Хичээл дээр

Гэрийн даалгавар

1

Өвөрмөц ба ойролцоо өгүүлбэр

80

Хэвшмэл ба өвөрмөц хэлц өгүүлбэр

Эхээс хэлц ба хэлц бус өгүүлбэрийг ялган бүлэглэх

2

Адилтгасан утгат хэлц өгүүлбэр

80

Адилтгасан ба эс адилтгасан утгат хэлц өгүүлбэр гэж юу вэ?

Дасгал 73

3

Зүйлчилсэн ба төсөөт утгат өгүүлбэр

80

Утгын харьцааны талаас төсөөт ба зүйлчилсэн өгүүлбэр гэж юу болох

Дасгал 82-83

4

Хэллэг ба хэлхэц өгүүлбэр

80

Энгийн өгүүлбэр , хэллэг хэлхэц өгүүлбэрийг ялган нийлмэл өгүүлбэрээс рхэллэг хэлхэц өгүүлбэрийг ялгах

Дасгал 90-92

5

Дасгал /бичгийн ажил/

40

Цогцолбор, өгүүлбэрээс хэлц ба хэлц бус өгүүлбэрийг олж хэллэг хэлхэц өгүүлбэрийг ялган зурах

Хэсэг бүр өөрийн даалгавар дасгалыг хийж гүйцэтгэх

II. Агуулга:

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

· Хэлц ба хэлц бус өгүүлбэр

· Өгүүлбэрийн бүтэц ангилал

· Өгүүлбэрийг хувиргах нь

· Хэлхэц ба хэллэг өгүүлбэрийн онцлог

· Нийлмэл өгүүлбэрийн онцлог , ангилал

· Адилтгасан ба эс адилтгасан өгүүлбэр

· Нийлмэл өгүүлбэрийг олох тайлбарлах , хувиргах холбон найруулах

· Өгүүлбэрийн баймжит нэгжийг олох тайлбарлах

· Өгүүлбэрийн дүрслэх ур маягийг тодорхойлох тайлбарлах

· Хэлц ба хэлц бус өгүүлбэрийг хослуулан найруулах, зохистой зөв хэрэглэх

Хэлц ба хэлц бус өгүүлбэрийг хослуулан найруулж, зохистой зөв хэрэглэж сурах Нийлмэл өгүүлбэрийг тайлбарлах , хувиргах холбон найруулан эхийг бичих

Өгүүлбэрийн баймжит нэгжийг ашиглан утга төгөлдөр найруулах

Өгүүлбэрийн дүрслэх ур маягийг тайлбарлан хэрэглэх

III. Арга зүй

Ээлжит хичээл №1,2 80мин

Хичээлийн сэдэв :Адилтгасан утгат хэлц өгүүлбэр 80 мин

Хичээлийн зорилго :Өмнөх мэдлэгээ сэргээн санах,хэлц өгүүлбэрийн утгын ялгааг мэдэх

Зорилт :Хэлний нэгжүүдийг сэргээн санах

Эхээс хэлц хэвшмэл ба өвөрмөц өгүүлбэрийг олон шууд утгатай болгох

Хичээлийн үе шат, хугацаа

Багшийн үйл ажиллагаа

Суралцагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйл

Сэдэлжүүлэх үе шат

“Аяган дотор амьд чөтгөр “ Багадаа би ээж аавынхаа чихийг мөн ч их халууцуулсан даа өгүүлбэрийн утгыг тайлбарлан ярилцах шууд утгатай болгон бичих

Өгүүлбэрт байгаа дүрслэх ур маягийг олон тайлбарлах дасгал 67-н Би багадаа эхийг харьцуулан уншиж шууд ба шууд бус нэрлэлт , хэлц ба хэлц бус хэнжүүдийг харьцуулан тайлбарлах

Хэлц нэгжийг олохдоо дан ганц өгүүлбэрээс биш үг бүтээврээс хайж олох хэлц үгс нь найруулгын ямар төрөлд орж болохыг харилцан ярилцаж ажиллах

Асуудал дэвшүүлэх

үе шат

Монгол хэлний үгсийг аймгаар нь хуваан үзвэл дүрслэх ур маягаар хэлбэрждэггүй үгс байх уу? Ямар учраас дүрслэх ур маягийг өгүүлбэр болон хэлний нэгжид хэрэглэдэг юм бол ?

Өгүүлбэр , цогцолборыг бүхэлд нь хэлц ба хэлц бусаар ялган хэлц хэмээсний учрыг тайлбарлан ярилцана . хэлц өгүүлбэр бүрд адилтгасан хэллэг байгаа эсэх мөн эс адилтгасан хэрнээ уламжлалаар утга санаа нь тогтворжсон өгүүлбэрүүд байгааг олох

Хэлц ба хэлц бус өгүүлбэрүүдп нь ямар ялгаа байгааг харилцан ярилцаад хоёр бүлэгт хуваан бичих

Хүүхэд бие даан хийх үе шат

Дасгалыг ажиллах явцад өгүүлбэр бүрийн утгыг харилцан ярилцах

Хэлц ба хэлц бус өгүүлбэрүүдийг ялган харилцан ярилцаад хоёр бүлэгт хуваан бичих, ялгааг таних хэлц өгүүлбэрийг шууд утгатай болгон бичих

Хэлц өгүүлбэрийн ялгааг анхааран таних хэвшмэл ба өвөрмөц хэлцийг ялган тайлбарлахад анхаарах

Дүгнэлт

Хэлц нэгж нь далд утгатай боловч утга гүн санаа тогтвортой байна

Бүтэц бүрдүүлбэр утга санаа нь нэн тогтворжиж хэвшсэн байна Хэлц өгүүлбэрт зүйр үг , оньсого таавар далд санаат дүрслэг өгүүлбэрүүд багтана

Мөнгөн аяга барьж будаа гуйх , Дуутай тэнгэр хургүй цуутай хүүхэн хуримгүй

Гэрийн даалгавар

Эхээс хэвшмэл ба өвөрмөц хэлцийг ялган таньж бүлэглэн бичих

Адилтгал эс адилтгалыг анхаарах

Ээлжит хичээл №3,4 / 80 мин /

Хичээлийн сэдэв :Өвөрмөц ба ойролцоо өгүүлбэр

Хичээлийн зорилго :Хэлц өгүүлбэрийн ангиллыг мэдэж ойролцоо ба эсрэг утгат өгүүлбэрийг хэрэглэн найруулж бичих

Зорилт :Хэлц өгүүлбэрийг дүрслэх ур маягийн талаас нь хэвшмэл ба өвөрмөц , утгын талаас нь ойролцоо ба эсрэг гэж ангилдгийг мэдэх Эхээс хэвшмэлхэлц ба өвөрмөц өгүүлбэрийг олон ойролцоо ба эсрэг болгон бичих

Хичээлийн үе шат, хугацаа

Багшийн үйл ажиллагаа

Суралцагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйл

Сэдэлжүүлэх үе шат

“Хүн гэмээ мэдэхгүй

Тэмээ гэдгэрээ мэдэхгүй “ “Хүн ёс дагана . Нохой яс дагана “ өгүүлбэрийн утгыг дэлгэрүүлэн ярилцана Энэ 2 өгүүлбэрт адил тал байгаа эсэхийг ярилцана

Дээрх өгүүлбэртэй адил хэлбэртэй өгүүлбэр зохион ярилцаж бичих

Салхи ч үгүй нам гүм байтал шарласан навч хийсэж байлаа . Санаанд үгүй аж төрж байтал санчгийн минь үс цайж байлаа.

Дээрх өгүүлбэрүүд утгын талаас адил байна Ийм өгүүлбэрийг ямар өгүүлбэр гэх вэ?

Утга нь ил хэлэх гэсэн санаа нь шууд байгаа нь хэлц бус өгүүлбэр бөгөөд хэлц өгүүлбэртэй адил ойролцоо санаатай өгүүлбэр

Асуудал дэвшүүлэх

үе шат

Ойролцоо ба эсрэг хийгээд хэвшмэл ба өвөрмөц гэсэн ангилал нь өгүүлбэрийг эль талаас нь ангилж байна

Өлсөхөд өлөн бугын эвэр зөөлөн

Цадахад цагаан хурганы сүүл хатуу өгүүлбэр өмнөх өгүүлбэртэй адил уу яагаад

Худаг биш байтлаа устайп

Хонь биш байтлаа хорголтой

Хэлц нь өвөрмөц эсрэг утгатай хэлц мөн үү ?

Дүрслэх ур маяг талаас нь адилтгасан ба эс адилтгасан утгын талаас нь ойролцоо ба эсрэг зүйлчилсэн ба төсөөт гэж ангилна

Хүүхэд бие даан хийх үе шат

Багш өвөрмөц ба хэвшмэл хэлцийн ялгааг адилтгал ба эс адилтгалаар нь тухайн хэлцийн ялгааг танихыг анхааруулах

Дасгал 63-н өвөрмөц хэллэгийн утга санааг тайлбарлах Дасгал 65-н хэлц хэллэгүүдийн утгыг тайлбарлан ямар хэлц хэллэг болохыг задлан тайлбарларлах , мөн ойролцоо утгат өгүүлбэр зохион бичих

Хэлц хэллэгүүдийг ангилан тайлбарлах ойролцоо цтгат хэлцүүдтэй адил төстэй хэлц бичих өвөрмөц хэлцийг хэвшмэл хэлцээр солих

Дүгнэлт

Хэвшмэл ба ойролцоо хэлцийг ялган танихад анхаарах

Өгүүлбэрт хэлц хэллэгүүвийг оруулан зохион найруулах

Гэрийн даалгавар

Дасгал 65-г ажиллах

Ээлжит хичээл №5,6

Хичээлийн сэдэв : Зүйлчилсэн ба төсөөт утгат өгүүлбэр

Хичээлийн зорилго :Хэлц өгүүлбэрийн ангиллыг мэдэж Зүйлчилсэн ба төсөөт утгат өгүүлбэрийг хэрэглэн найруулж бичих

Зорилт :Хэлц өгүүлбэрийг дүрслэх ур маягийн талаас нь хэвшмэл ба өвөрмөц , утгын талаас нь зүйлчилсэн ба төсөөт гэж ангилдгийг мэдэх Эхээс хэвшмэл хэлц ба өвөрмөц өгүүлбэрийн утгыг тайлбарлан зүйлчилсэн ба төсөөт утгат хэлц болгон бичих

Хичээлийн үе шат, хугацаа

Багшийн үйл ажиллагаа

Суралцагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйл

Сэдэлжүүлэх үе шат

Чулуун хормойтой

Шилэн нүдтэй

Ширмэн хоолойтой

Төмөр малгайтай

Гэсэн дүрслэг хэлц өгүүлбэрийн утгыг тайлбарлан өвөрмөц хэлц болохыг тайлбарлан өөр юуг хэрхэн яаж тайлбарласан байгааг ярилцан дүгнэлт гаргуулах

Төрийн дөрвөн түшмэл

Түнхгэр дөрвөн сайд

Давсрын арван хоёр сайд

Завтай хоёр бошго ,Сэрүүн салхи сэр сэр үлээгээд сэтгэл зүрх лүг лүг хөдөлгөөд Улбар туг намирс намирс мандаад Улаан судал нэьт шуьт лугшаад .... өгүүлбэрүүдийн утгыг төйлбарлан хэлц ба хэлц бусаар ялган бүхэлдээ утгын хувьд юуг зүйлчилсэн байгааг бичих

Худгийн мэлхий далайн ихийг мэдэхгүй

Далайн мэлхий худгийн багыг мэдэхгүй ,

Ариун үнэн сэтгэлийг алттай л адилтгая

Амраг янаг сэтгэлийг зүрхтэй л адилтгая

Өгүүлбэр дээрхээс ямар ялгаатай бөгөөд ямар өгүүлбэр болохыг тайлбарлах

Өгүүлбэрүүдийн утгыг ялган тайлбарлахдаа үг бүрийн үгийн сангийн утгаас гадна шилжсэн утгыг анхааран тайлбарлах

Төсөөт болон зүйлчилсэн өгүүлбэрийн онцлогийг харгалзах

Асуудал дэвшүүлэх

үе шат

Төсөөт ба зүйлчилсэн өгүүлбэрийг харьцуулан ялгааг тайлбарлуулах

Түмээ түмээ сагсалзана

Түгдэр түгдэр сагсалзана

Мянгаа мянгаа сагсалзана

Мяндар мяндар сагсалзана

Ертөнцийн гурван хайранг зүйлчлэлийн талаас тайлбарлан өөр төстэй өгүүлбэр зохин бичих

Хүүхэд бие даан хийх үе шат

Төсөөт өгүүлбэр нь бусад энгийн өгүүлбэрээс ямар ялгаатай байна

Зүйлчилсэн өгүүлбэр нь зөвхөн нэг төрөл зүйлийн бус өөр өөр төрөл зүйлийн ямсын адил төстэй зүйлээр зэрэгцүүлэн зүйлчилж байгааг анхаарах

Төрөл зүйлийн болоод төрөл зүйлийн бус юмс үзэгдлийг хавсрах , угсрах байдлаар бүтээсэн нийлмэл өгүүлбэрийгзүйлчилсэн өгүүлбэр гэнэ илрэх хэлбэр нь хшн , адгуус , ургамал, хүн адгуус түүний бүтээсэн зүйл гараг эрхас , мэдрэхүй зөн билэг хий юм үзэгдэл гэх мэт

Харин хоёроос дээш энгийн ба нийлмэл өгүүлбэрт цөм бүтэц давтагдан орвол түүнийг төсөөт өгүүлбэр гэнэ .

Эсрэгцсэн , зүйлчилсэн ,ойролцоо,солбицсон ойролцоо санаат төсөөт зүйлчилсэн өгүүлбэр байна

Төсөөт өгүүлбэр нь зүйлчилсэн өгүүлбэрийн нэгэн адил нийлмэл өгүүлбэр байх бөгөөд төсөөт өгүүлбэр нь эсрэг ба төсөөт зүйлчилсэн өгүүлбэр байж болно . Тухайлбал :хаан хүний хүү хар торгон дээлтэй

Ноён хүний хүү ногоон торгон дээлтэй /зүйлчилсэн

Мэдлэг бол хүч Хүч бол мэдлэг

/солбицсон төсөөт

Нэр хугарахаар яс хугар /эсрэг /

Дамын үг далан худал зуурдын үг зуун худал /ойрлцоо

Дүгнэлт

Дээрх дүгнэлтийг үндэслэн дасгал ажиллуулах

Дасгал 85,86 ,87

Хэлц өгүүлбэрийн онцлогийг анхаарах

Гэрийн даалгавар

Дасгал 82,83 -г ажиллах

Ээлжит хичээл № 7,8 / 80 мин /

Хичээлийн сэдэв Хэллэг ба хэлхэц өгүүлбэр

Хичээлийн зорилго : Нийлмэл өгүүлбэрийн бүтэц ангилал гишүүн өгүүлбэрийн зүйл , хэллэг ба хэлхэц өгүүлбэрийн онцлог холбох арга хэрэглүүр хэрэглээний онцлогийг судална

Зорилт :Энгийн ба нийлмэл өгүүлбэрийн бүтэц онцлог холбох арга

Хэллэг ба хэлхэц өгүүлбэрийн онцлог , холбох арга хэлхэц өгүүлбэрийн төрөл

Зэрэгцсэн ба угсарсан нийлмэл өгүүлбэрийн онцлог , холбох арга

Хичээлийн үе шат, хугацаа

Багшийн үйл ажиллагаа

Суралцагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйл

Сэдэлжүүлэх үе шат

Ах нь сургадаг

Дүү нь сонсдог өгүүлбэрийг гишүүдээр нь зурж тодорхойлохдоо холбох аргыг анхааран тайлбарлах

Миний явуулсан номыг авснаамэдээлсэн цахилгааныг тань хүлээн авлаа. Өгүүлбэрүүдийн ялгаа

Өгүүлбэрийг гишүүдээр зурж тодорхойлохдоо өгүүлбэрийн гишүүдийн хэлбэржилт , асуултанд анхааран зурах. Хээр хөдөөд таван хошуу мал дураар бэлчиж ,өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ. Зэрэг өгүүлбэрийг зурах

Холбох төгсгөх нөхцөлөөрхэлбэржсэн үйл үгс үйлийн эзэн буюу өгүүлэхүүн болдог. Жн болон түүнийг төлөөлөх үгс нь Өо,Гтя,Үтя,Хамтя, Чтя –гаар хэлбэржин үйл үгэнд захирагдаж байвал шууд бус тусагдахуун гишүүн байна

Асуудал дэвшүүлэх

үе шат

Амьд хүн аргатай аргалын гал илчтэй. Дээрэнгүй омог нь хэтэрхий бол Дэмий хэрэггүй юманд нэрэлхэж зовно өгүүлбэрийн ялгааг олохдоо аль нь алиндаа захирагдаж байгааг анхаарах

Дасгал ажиллахдаа нийлмэл өгүүлбэрүүдийн холбоо хамаарлыг анхааран ажиллах

Найр тэргүүнтэй , Наадам түрүүтэй

Сүүнд халсан хүн тараг үлээнэ .

Наранд биеэ шарангаа сонин уншив мэргэдийг хорсговол эрдэм гарна .Мунхагийг хорсговол өс гарна өгүүлбэрүүдийг зурж тайлбарлах

Өгүүлбэрийг тодорхойлохдоо үйл үйлийн эзнийг харж нэг эзний үйл үү эзэн бүхэн үйлтэй байна уу гэдгийг анхаарах

Хүүхэд бие даан хийх үе шат

Нийлмэл өгүүлбэрийн гишүүдийг холбох харьцаа болон хэлбэржилтийг сануулан өгүүлбэрийн холбоо хамаарлыг олоход анхааран туслах

Уран зохиол хэрхэн аж төрөхөд сургадаг . Шинжлэх ухааны зохиол хэрхэн сэтгэхэд сургадаг Лувсангийн сэтгэл уйтгарлаж түүний уур хүрнэ Ардын хүүгийн зориг хурц Адуун сүргийн туурай хурц өгүүлбэрүүдийг зурж тодорхойлох , ялгааг олох

Энгийн ба нийлмэл өгүүлбэрийн ялгааг анхаарах Нийлмэл өгүүлбэрт байгаа үйлийн эүний үүргийг тодорхойлох

Дасгал 90,92 –с ажиллах

Дүгнэлт

Нийлмэл өгүүлбэрийг хэллэг ба хэлхэц өгүүлбэр болгон хуваадгийг тайлбарлах

Ууланд гарангаа ан харж түлээ түүлээ

Олон хүнтэй харьцдаг хүн эвийг олно Мод шуугьж мөчир хугарна . Бороо орж байгаль сэргэв өгүүлбэрээс нийлмэл өгүүлбэрийг холбох аргаар нь ялгаж сурах

Угсарсан нийлмэл өгүүлбэр нь нэг нь нөгөөдөө эрхшээн захирагддаг бол хоёр ба түүнээс дээш өгүүлбэрүүд зэрэгцэн орохыг зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр гэнэ

Гэрийн даалгавар

Дасгал 90, 92 -г ажиллах

Хэлхэц өгүүлбэр нь нэг эзний хэд хэдэн үйл байхаас гадна олон эзэнтэй нэг үйлтэй , мөн өгүүлбэрийн дэлгэрүүлэгч гишүүд зэрэгцэн орсон байна гэдгийг анхааруулан жишээгээр тайлбарлах

Ээлжит хичээл №8 40мин

Хичээлийн сэдэв : Дасгал

Хичээлийн зорилго :Өмнөх мэдлэгээ сэргээн санах,нийлмэл өгүүлбэрийг гишүүдээр зурж тодорхойлох

Зорилт :Өгүүлбэрийн бүтцийг тогтоох

Эхээс нйилмэл өгүүлбэрийг тодорхойлон зурах

Хичээлийн үе шат, хугацаа

Багшийн үйл ажиллагаа

Суралцагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйл

Хүүхэд бие даан хийх үе шат

Багш сурагчдад даалгавар дасгалын ажиллах зааврыг хэлж бичүүлэн тайлбарлана

Хүний муу арилдаггүй. Тэнгэрийн муухай арилдаг.

Хөдөөгийн байдал шалдар булдар , Цагийн улирал ороо бусгаа, Элстэй шанд буттай цайдмыг даган хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Сүрэнхүү хөндлөн сууж холхи газрыг зорин нэг юманд яарна . харь хошууны хутагт ороход урьд үзэгдээгүй уул ус нэн сонин

Сүрэнхүү гэрээс гарч морио барин эмээллээд баруун зүг одов өгүүлбэрүүдийг гишүүдээр зурж тодорхойлох

Өгүүлбэрийн гишүүдийн хэлбэржилт асуулт , холбох харьцааг анхааран зурж өгүүлбэрийн холбоо хамаарлаас шалтгаалан тодорхойлоход анхаарах

Гэрийн даалгавар

Дасгалд өгсөн өгүүлбэрийг зурж тодорхойлох

Өгүүлбэрийн утга сэдвийн жишиг даалгавар

1,Өгүүлбэрийг зурж тодорхойлох

1. Богино боловч цэлгэр амны эхэнд том бөгөөд тэнүүн дулаан өвөлжөөнд том гэгчийн хонины хашааны дэргэд жижигхэн гэр харагдана ,

2. ,Бид гурав Харганатын голыг гатлах болов

3. Удалгүй бид Харганатын голын бургас уруу оров

4. Эмгэн зочдыг өтгөн шаргал цай, боов боорцрг зөөхий тосоор дайлав.

5. Аав тинь наадмын хүнс гэж Сүрэн бид хоёрт нэг нэг төгрөг өгөв.

6. Тэгтэл хойдхон талд нь хонь хурганы дуу сонсогдлоо.

7. Одоо ч галбын говийг тэмээгээрээ л туулж болох биз ээ.

8. Аль аль нь арслан том толгойгоо сэгсчиж , хүзүүгээ уулын арын гуу жалга мэт сунайлган хаяжээ.

9. Багш хамаг мөнгөө хоол хувцас хоёртоо л зардаг байлгүй

10. Тэгтэл манай хажуугийн байшинд Очиржав багшийнх бас нүүж ирлээ.

11.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
болормаа (зочин)

Маш сайн нэгж болжээ. Амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)